Хүнсний худалдааны газруудад байгууллагын сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” сэдэвт байгууллагын сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Демситрейд” ХХК “Эко”, “БТБЭ” ХХК-ий “Багануур” худалдааны төвийн нийт 36 хүнийг хамруулан байгууллагын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг, холбогдох хууль тогтоомжийн сахин мөрдөлтийг дээшлүүлэх, бүртгэл хөтөлгөөг сайжруулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналтын хуудсыг сурталчлах, дотоодын хяналт шалгалтыг төлөвшүүлэх зорилгоор “Хяналтын хуудасны үнэлгээ, хяналт шалгалтаар нийтлэг илэрч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлийг бууруулах арга хэмжээ”, “Худалдааны газарт эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” болон бусад хууль тогтоомжийн сахин мөрдөлт, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтыг хэрэгжүүлэх”, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний  түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх тухай”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам, бүртгэл хөтлөх тухай” зэрэг сэдвийн хүрээнд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан нар хамтран зохион байгуулсан.

Сургалтыг зохион байгуулснаар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагууд, эрүүл ахуйн зохистой дадлын талаар зохих мэдлэгийг эзэмшиж, хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх ажлын чиглэлтэй болж, хүнсний худалдаа эрхлэгчийн хууль эрх зүйн мэдлэг дээшилсэн гэж үзэж байна.

3

Leave a Reply