“Хүнсний бүтээгдэхүүний шошгололт ба хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Хүнсний бүтээгдэхүүний шошгололт ба хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 2 дугаар ангийн 45 сурагчдыг хамруулан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Сарантуяа нар хамтран хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх зөв зохистой мэдлэгийг олгох, бүтээгдэхүүний хаяг болон шошгололтын талаарх мэдээллийг зөв уншиж сургах, хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлагыг өөрчлөх, эрүүл ажиллаж, амьдрах соёл, зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгож хэрэглэх, хаяг шошгыг хэрхэн зөв унших, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ерөнхий мэдлэгийг олгосон сургалт боллоо.

Шошгололтын зөрчилтэй болон чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.

2

Leave a Reply