“Хүүхдийн төлөө зөвлөлтэй байгууллага, хороодын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа .

Дүүргийн хэмжээнд “Хүүхэд, ахмадуудаа дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд, гэр бүлийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхдийн эрүүл аюулгүй, эсэн мэнд амьдрах орчинг бүрдүүлэхэд эцэг эх, байгууллага хамт олны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур ОНХХөтөлбөрийн хамт олонтой хамтран БААН, хороодын хүүхдийн төлөө зөвлөлтэй нийт 42 байгууллагын дарга захирал, гишүүд, төлөөллүүдийг хамруулан хамтран ажиллах санал, туршлагаа солилцох уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр 2015 онд шилдэг байгууллагаар шалгарсан байгууллагуудын болон нийт ХТЗөвлөлтэй байгууллагуудын хэвлэмэл тайлангаар үзэсгэлэн гаргаж, сайн туршлагаа солилцох боломж бүрдүүлсэн.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдыг хөтөлбөрийн дагуу дараах мэдээ, мэдээллээр хангаж, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах чиглэлүүдээ танилцуулсан. Үүнд:
• Хүүхэд хамгааллын асуудал, статистик мэдээ
• Хүүхдэд ээлтэй хот судалгааны Багануур дүүргийн 2015 оны үнэлгээний танилцуулга
• Хүүхэд хамгаалал сэдэвт идэвхижүүлэх цаг
• Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур ОНХХ-ийн үйл ажиллагааны чиглэл
• НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай танилцуулга мэдээлэл
• Цаашид хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, төлөвлөлт хийх асуудлаар багаар ажиллуулж, багууд уламжлал болсон ажлууд, шинэ санал санаачлага гэсэн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт ярилцлага гэсэн хөтөлбөртэйгээр зохион байгууллаа.

13096290_1603847483267818_3938265418880736586_n

13062267_1603847479934485_8552592648759028260_n

13055331_1603847476601152_2615127811826853235_n

13082601_1603847513267815_2930640081765226181_n

13096070_1603847633267803_5694149781269927111_n

 

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ