“ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛД ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖ, ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ БОЛОН ХҮҮХДИЙН ХУУЛЬЗҮЙН ХОРООНЫ 2016 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр болон Монгол өрх сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүн С.Баасанбат нартай хамтран Дүүргийн хүүхдийн төлөө зөвлөл, Дүүргийн Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүд, Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нарыг хамруулан “Хүүхдийн эрх, хамгаалалд үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа сэдэвт” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтаар “Хүүхэд гэж хэн болох, Хувь хүний хөгжлийн онцлог, үе шатууд”, “Хүүхэд хамгаалал”, “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн байдал”, “Гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхэдтэй хэрхэн ажиллах”, “Хүчирхийлэлд өртсөн хүүхдээс хэрхэн байцаалт авах арга” зэрэг сэдвээр нарийвчлан суралцаж, онолын мэдлэгийг баталгаажуулах дасгал ажлуудыг багаар зохион байгуулалтаар хийж гүйцэтгэн, дээрх сэдвүүдийн хүрээнд ойлголтоо нэгтгэн цаашид хамтран ажиллах талаар дүгнэн хэлэлцсэн.

Мөн Дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл болон Хүүхдийн хууль зүйн хорооны шинэчлэгдсэн бүтцээр 2016 оны анхдугаар хурлыг зохион байгуулж цаашид хэрхэн ажиллах, жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж, Дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар зөвлөлийн дүрмийн төсөл, гишүүдийн ажлын чиг үүрэг зэргийг хэлэлцэж, зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэх талаар гишүүдээс саналыг авч төлөвлөгөөнд тусгалаа.

13040832_1603485029970730_3270425994642601852_o

13048162_1603485066637393_9099209345716263722_o

13055282_1603484946637405_8893329421942662971_o

13063269_1603485013304065_3412236294695776094_o

13063294_1603484959970737_4143541856258512701_o

13086895_1603484949970738_7255880564683720794_o

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ