Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнууллаа.

Монгол Улсын Шадар Сайд Ц.Оюунбаатар НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүүд Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гардуулан өглөө.

О.Будхүү нь 1985 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг, 1991 онд АУИС-ийг Эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн.

1991-2003 оныг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн ЭАХСХГ, Баталгаажуулалт, эрүүл ахуйн төв, аймгийн Мэргэжлийн хяналтын алба, Мэргэжлийн хяналтын газарт Халдвар судлал, Хөдөлмөр, Хүүхдийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан.

2003-2007 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар, 2007 оноос Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст Орчны эрүүл ахуй, Хүнсний эрүүл ахуй, Халдвар судлалын хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчаар улсад нийт 22 жил  үр бүтээлтэй ажиллаж байна.

Ажиллах хугацааны сүүлийн 5 жилд 1251 байгууллага, 921 нэгж салбар, 1058 объект, 174 хувь хүнийг хамруулсан хяналт шалгалтыг  хийж,  3771 зөрчил илрүүлэн, 3037 зөрчлийг арилгуулжээ.

Энэ хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулах, ариун цэврийг сахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх, сурталчлах, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж, амжилтанд хүрч, чадварлаг зохион байгуулан ажиллаж байна.

ABC_0131 ABC_0132 ABC_0133