Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Ажлын хэсэг Шадар сайдын зөвлөх П.Даш, Д.Тогтохбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Эрүүл мэнд, спортын яамны БХЗГ-ын дарга С.Энхбат нарын албаны хүмүүсийн өргөн бүрэлдэхүүнтэй байлаа.

Багануур дүүрэгт ажлын хэсгийн хамгийн түрүүнд очиж ажил байдалтай нь танилцсан газар бол дүүргийн Онцгой байдлын хэлтэс байв. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн Шадар сайдыг ёслолын жагсаалаар угтан авч, автомашин, техник хэрэгслээ танилцуулсан.

9X1A65519X1A6592

9X1A6708

Уулзалтын үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар Багануурын Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн цэрэгжилт, бэлэн байдлыг хангах чиглэлээр сайн ажиллаж, үйл ажиллагаа нь хэвийн сайн явагдаж байгаад баяртай байна гээд ажилтнуудын сахилга хариуцлага, бэлэн байдалд онцгой анхаарч ажиллах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байгаад талархал илэрхийллээ. Түүнчлэн “Бидний бас нэгэн том зорилт бол бид өөрсдөө гамшиг осол, гал түймэр, бусад ослоос ард иргэдээ урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх. Та бүхэн өөрсдөө ухуулагч, сурталчлагч, нийгмээ аливаа аюул ослоос хамгаалах, сэрэмжлүүлэх нийгмийн идэвхтэй ажилтан байх ёстой. Ийм үүрэг зорилтыг бид энэ жил тавьсан. Манай Онцгой байдлын ажилтнууд ард иргэдтэйгээ уулзаж, ажил төрлийнхөө онцлогийг танилцуулж, тайлбарлаж, ойлгуулж, нөгөө талаар өөрийгөө хөгжүүлж, өөрөө мэдлэг түгээч болох ёстой. Аливаа осол, аюулаас ард иргэдийг урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх нь та бүхний үүрэг. Энэ бол шинэ менежмент. Олсон мэдлэг, эзэмшсэн мэргэжлийнхээ талаар олон нийтэд хэлж ярьж, таниулж чаддаг байх хэрэгтэй” гэлээ.

Мөн Шадар сайдын тушаалаар өөрийн хичээллэж буй спортын төрлөөр тодорхой амжилт гаргасан гал унтраах автомашины жолооч Б.Содномдоржийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, салаан захирагчийн туслах Б.Энхбүүвэйг ЭМСЯ-ны Хүндэт жуухаар шагнасныг гардуулсан юм.

9X1A6644 9X1A6649

Үүний дараа ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Онцгой байдлын хэлтсийнхэнтэй тусгайлан уулзаж, Онцгой байдлын албаны хүрээнд хийгдэж байгаа хууль эрхзүйн болоод бусад шинэчлэлийн тухай танилцуулж, албан хаагчид албандаа хүндэтгэлтэй хандаж,  сахилга батыг чанад сахиж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх хэрэгтэйг сануулж, албаны сахилга бат зөрчсөн, албандаа хүндэтгэлгүй хандсан, ёсзүйн зөрчил гаргасан, тушаал шийдвэр биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурсан тохиолдол Онцгой байдлын албанд байж болохгүй гэдгийг онцгойлон анхаарууллаа. Мөн албанд жинхэнэ мэдлэг чадвартай, өөрийгөө хөгжүүлж чадсан албан хаагчид өсөн дэвших, албан тушаал ахих боломж нь хуулийн хүрээнд нээлттэй гэдгийг хэлсэн.

9X1A6729

Харин Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн Баяндаваанаас Цэнхэрмандал сум хүртлэх автозам дээр гарсан аваар, ослын дуудлагад явдаг учир орон тооны шуурхай бүлэгтэй болох хэрэгтэй байгааг уламжиллаа. Мөн дүүргийн Эрүүл тэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж эмгэг нярайн тасаг, нийгмийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайшааж Багануур дүүрэг бусаддаа үлгэрлэж чадаж байна гэлээ. Мөн улаан бурхан өвчний өвчлөл ямар байгаатай танилцаж анхааран ажиллах хэрэгтэй ч санууллаа. 2016 он гарсаардүүргийн хэмжээнд нийт 193 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64-ийг Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Халдвартын тасаг улаанбурхан өвчний улмаас61 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 30 нь 0-1 настай хүүхдүүд 15-аас дээш насны 31 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

9X1A6577