Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус шалгалт явууллаа.

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Багануур дүүргийн иргэнээс “Эмнэлгийн хажуугийн дэлгүүр болон гэр хорооллын дэлгүүрүүдэд Хятад улсад үйлдвэрлэсэн янз бүрийн баталгаагүй хүнсний зүйл их зарж байна. Үүнд шалгалт хийж өгнө үү” гэж ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний  ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийх тухай” 02/19 дугаар удирдамжийн хүрээнд тус хүнсний худалдааны газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, худалдаалагдаж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгч, иргэний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх зорилгоор Төлөвлөгөөт бус шалгалтыг явуулав. Шалгалтанд 4 хүнсний мухлаг хамрагдсан бөгөөд мухлагийн үйл ажиллагааг 1.11 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж эрсдлийг үнэлэхэд 100% Их эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтын явцад 68 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 4-г 57 заалттай гарган хүргүүлж, шалгуулагчдад зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаар  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хүнсний худалдааны газрын угаалга халдваргүйжүүлэлтийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн арчдас шинжилгээг 15 цэгээс авч шинжлүүлэхэд 2 буюу 13.3% нь эерэг үзүүлэлттэй илэрсэн байна.Худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах хүнсний бүтээгдэхүүний 6 сорьцыг МХХ-ийн нян судлалын лабораторид шинжлүүлэн, сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт 3-г гаргалаа. Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэгч болон үйлдвэрлэсэн он, сар өдөр, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа нь тодорхой бус, шошгололтын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 2.93 кг, 518 ш, 77100 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоож, устгуулахаар улсын байцаагчийн акт 4-г гарган хураан авлаа.

1 2