“Тэмүүлэл” зусланд амрах хүүхдийн тоо нэмэгдэж байна

1016129_173381499501515_2047050827_nХүүхдийн “Тэмүүлэл” зуслан нь Багануур дүүргийн Нарийны ам, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг бөгөөд төрийн өмчийн цөөхөн зуслангуудын нэг юм. Нэг ээлжиндээ 50 хүүхэд хүлээн авах чадалтай хэдий ч өмнөх жилүүдэд нэг ээлжиндээ 20-30 хүүхэд амардаг байсан байна. Энэ нь тухайн зусланд 7 хоног амрах зардал 101,000 төгрөг байсантай холбоотой байсан бөгөөд сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний чөлөөт цагийг байгалийн үзэсгэлэнд зөв зохистой өнгөрүүлэх тал дээр дүүргийн Засаг дарга М.Гончигжав менежментийн өөрчлөлт хийн төлбөрийг 50,000 төгрөг болгосноор амрах хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдээд байна. “Тэмүүлэл” зуслангийн 1-р ээлжээр 16 хүүхэд, 2-р ээлжээр – 29 хүүхэд амарсан бол төлбөрийг 50,000 болгосноос хойш буюу 3-р ээлжээр 51 хүүхэд амар байна. Харин 4-р ээлжинд амрах хүүхдийн бүртгэл 50 хүрч дуусаад байна. Тиймээс хүүхэд багачууд та бүхэн зуныхаа амралтын өдрүүдэд “Тэмүүлэл” зусланд өнгөрөөж, байгалийн сайханд амарч, мөн сургалтанд хамрагдахыг хүсвэл 5,6-р ээлжийн захиалгаа эртлэн өгөөрэй. Хаяг: Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв. Харилцах утас: 7021-2288

Comments Closed

Comments are closed.