Монгол японы эрдэмтэдийн чуулга уулзалт Багануурт болно

12973240_993427680743705_5651471590961283307_o“Монголын эдийн засаг бизнесийн холбоо” ТББ санаачлага гарган дүүргийн төр захиргааны  байгууллагатай хамтран Монгол японы эрдэмтэдийн судалгааны үр дүнг хэлэлцэх чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулга уулзалтыг энэ оны 8 дугаар сард Багануур дүүрэгт зохион байгуулах бөгөөд Япон Монголын эрдэмтэд оролцож  хөгжил, байгаль хамгаалал, менежмент гэсэн хүрээнд хийсэн судалгаа, түүний үнэлгээ, цаашдын гарцын талаар хэлэлцэх юм. Энэ хүрээнд “Монголын эдийн засаг бизнесийн холбоо”-ны тэргүүн академич Д.Дорж, тус холбооны дэд тэргүүн доктор Н.Бат-Эрдэнэ болон чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн дүүргийн удирдлагуудтай уулзаж чуулга уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо.

Leave a Reply