Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран шөнийн шалгалтыг архи согтууруулах ундаагээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй 4 баарны үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй архи, согтууруулах ундаа нь чанар, аюулгүй байдлыг хангасан тухай сорилтын дүн, улсын байцаагчийн дүгнэлтгүй, ажлын байранд ажлын хувцсыг өмсөж хэвшээгүй, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн анхааруулах санамжийг байршуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан архи согтууруулах ундаагаар үйлчилсэн нэг зөрчлийг илрүүлэн газар дээр нь таслан зогсоолоо.

1