Амины орон сууц худалдан авах иргэд ипотекийн 5 хувийн зээлд хамрагдана

p18ftd5c3r18o21shf15rim9qr81Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан орон сууцны 5 хувийн зээлийн журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталсан. Ингэснээр иргэд бага хүүтэй зээлээр байртай болох боломжтой болж байна. Журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууц худалдан авахыг хүссэн иргэдэд ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгож байна. Үүнээс гадна Багануур дүүргийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсаны дагуу хэрэгжиж буй “Амины орон сууцтай Багануур” хөтөлбөрт хамрагдах иргэд ипотекийн 5 хувийн зээлээр амины орон сууцаа худалдан авах боломж бүрдээд байна. Дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далан дагуу байршилд 28 га газарт холбоо, цэвэр ус ариутгах татуурга, цахилгаан, дулаан хангамжийн инженерийн байгууламжийн өргөтгөл хийж, шинээр дэд бүтэцжүүлэн 300 айлын амины орон сууцны хороолол барих ажил эрчимтэй өрнөж байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдод баригдах байгууламжийн 1м.кв талбайд ногдох үнийн санал, барилга байгууламжийн гаднах хашааг ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу хийц загвар, өнгөний шийдлийг гаргаж нэг ижил стандартаар байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шийдлээр бариж байгаа бөгөөд,  эдэлбэр газрын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины гаражтай байхаар төлөвлөсөн. Амины орон сууцны хороололын гүйцэтгэгчээр шалгарсан “Бандиа” ХХК, ”Цахирт-Ану” ХХК, ”Хүслэн дэлгэрэх” ХХК компаниудын ажил хэвийн явагдаж байна.