Дүүргийн мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн тусламж үзүүлж байна

Я нөөцийн өвсБагануур дүүрэгт улсын нөөц сангаас 1400 боодол өвс, 1 тонн хивэг хувиарлагдсан. Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран 1,2,3,4,5 дугаар хорооны тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 200 гаруй өрхүүдэд өвс тэжээлийг үнэ төлбөргүй олгож байна. Мөн дүүргийн нөөцийн өвсийг нэг боодлыг нь 4500 төгрөгөөр зарж байсан бол хямдруулан 3500 төгрөг болголоо. Өвс тэжээлээс гадна малын нэмнээ, лаа, шүдэнз дулаан хувцас гээд малчидад хэрэгтэй эд зүйлс “ТӨЛ-ТҮМНИЙ ҮЙЛС” аяны хүрээнд цуглаад байна. Монгол Улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвөөс санаачлан зохион байгуулсан “ТӨЛ-ТҮМНИЙ ҮЙЛС” малчдад туслах сайн үйлсийн аянд Багануур дүүргийн ХГБХТөв нэгдэж дүүргийнхээ ЕБС-уудтай хамтран ажиллаж хаваржилт хүндрэлтэй байгаа орон нутгийнхаа малчин өрхөд туслах эд зүйлсийг цуглуулан ЗДТГ энэ сарын 22-нд хүлээлгэн өгсөн бол эдгээр зүйлсийг малчдад хүргэх ажил өрнөх гэж байна.