Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

p1aej8054f1ubtdiq112jlro1nub3Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал энэ 7 хоногийн лхагва гарагт  болж, хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцлээ. Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн  9 дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулдаг бол манай дүүргийн хэмжээнд Автожим ” ОНӨААТҮГ гүйцэтгэдэг.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон тогтоосон бөгөөд саналыг холбогдох албаныхан золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  удаа дараа хүргүүлэн ажиллан байна.

p1aej8054fpc114ogda61krc1fmf4Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах  гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх  шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.