“ТӨЛ-ТҮМНИЙ ҮЙЛС” малчдад туслах сайн үйлсийн аянд нэгдлээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвөөс санаачлан зохион байгуулсан “ТӨЛ-ТҮМНИЙ ҮЙЛС” малчдад туслах сайн үйлсийн аянд манай төв дүүрэг ЕБС-уудтай амжилттай хамтран ажилласны үр дүнд хаваржилт хүндрэлтэй байгаа орон нутгийнхаа малчин өрхөд туслах эд зүйлсийг цуглуулж 2016.03.22-ны өдөр дүүргийн ЗДТГ хүлээлгэн өглөө.
Хаваржилт хүндрэлтэй, мал төллөж байгаа энэ үед малчдад тус дэм болох эдгээр зүйлсийг эздэд нь хүргэх үйл ажиллагаа удахгүй зохион байгуулагдах болно.
Аянд идэвхтэй хамрагдсан И.Бямбажав захиралтай Гүн Галуутай Цогцолбор сургууль, М.Туулсайхан захиралтай Боловсрол Цогцолбор сургууль, Б.Амгалан захиралтай 125-р сургуулийн хамт олон, сурагчид та бүхэнд талархал илэрхийлье.

 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

12674336_1158284650889929_2138978684_n

12674338_1158284667556594_1508751740_n

12722002_1158284657556595_1741488114_n

12884618_1158415714210156_1569194360_n

12895383_1158284580889936_1961104668_n

12895436_1158415704210157_2111215511_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.