Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/167 дугаар, Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/21 дугаар захирамжийн дагуу нийслэлд Малын гоц халдварт цэцэг өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хэрлэн” автотээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоонд дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэж байна.
Шалгалтын явцад зүүн зүгийн аймгуудаас орж ирж буй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлэг-ариун цэврийн гэрчилгээний бүрдэл болон малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж буй Мал эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хяналт хийж байна.
Тухайн мал эмнэлгийн нэгжүүд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hi cop” нэрийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хуурай байдлаар зам дээр цацах болон түүний 1:500 найруулсан уусмалаар тээврийн хэрэгслийн дугуйг шүршиж халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Зүүн зүгийн аймгуудаас орж ирж буй иргэдэд “Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зөвлөмжийг тарааж сурталчилж байна.
Зөрчил гаргасан иргэдэд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ оногдуулан, зөвлөгөө өгч байна.

11111

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.