Багануур дүүргийн наадмын үйл ажиллагаанд хяналт хийлээ.

IMG_20130706_113503Хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зөвлөмж сэрэмжлүүлгийг бэлтгэн, хэлтсийн даргын албан тоотын хамтаар худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуйн нэгжийн 11 хоолны газар, 18 худалдааны газарт хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн Дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, худалдаа, үйлчилгээний хэлтэст наадмын үеэр хордлого, халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгах асуудлын талаар гаргасан зөвлөмжийг тоотын хамт хавсралтаар хүргүүллээ. 

Баяр наадмын үеэр ажиллах улсын байцаагчдын ажлын байр болох асрыг дүүргийн баяр наадмын төв талбайд барьж, шаардлагатай ширээ, сандал, лабораторийн зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр ханган, улсын байцаагч, шинжээч нар мах, сүү, гурилын чанар, аюулгүй байдлыг тодорхойлон, нийт 20 дүгнэлтийг газар дээр нь гарган ажилласан. 2.3. Баяр наадмын талбайд ажиллах улсын байцаагчдын хяналтын явцад хэрэглэгдэх бүтээгдэхүүн устгалын акт, шинжилгээний дүгнэлтийг бэлтгэн газар дээр нь олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчлэхэд хяналт шалгалтын ажлыг чиглүүлэв. Дүүргийн наадмын талбай болон морь барианы газарт хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнд хэлтсээс бэлтгэсэн 250 ширхэг, НМХГ-аас ирүүлсэн 80 ширхэг зөвлөмжийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Хэлтэс дээр хариуцлагатай жижүүр 4 ээлжээр 24 цагаар ажиллаж, холбогдох газруудтай мэдээлэл солилцож ажиллав.

Шалгалтанд дүүргийн “Автожим” НӨҮГ, баяр наадмын талбайд хуушуур хийж байсан 75 гэр, хүнс, тоглоом, бусад бараа худалдааны 53, төрөл бүрийн тоглоом, хонжворт сугалаа, фото зургийн үйлчилгээ эрхлэгч 48 аж ахуйн нэгж, иргэний объектууд тус тус хамрагдлаа.

Урьдчилсан хяналтаар 2013 оны 07 дугаар сарын 01-ээс 04-ний өдрүүдэд дүүргийн баяр наадмын үед хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, хоол үйлдвэрлэх нийт 125 дээж авч, хэлтсийн хими, бичил амь судлал, мал эмнэлэг, ариун цэврийн лабораторит шинжлүүлэн, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн, 32 дүгнэлт үйлдэв.Дүүргийн баяр наадмын талбайд худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулах 176 газруудын ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав.

Хяналт шалгалтын явцад худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлчилгээ явуулсан, бүтээгдэхүүний баталгаажилтын дүгнэлтгүй  зэрэг 8 зөрчил, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж байсан 3 зөрчил, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан 1 зөрчил, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэн үйлчилгээ эрхэлж байсан 3 иргэн зэрэг нийт 12 зөрчил илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулав.

Шалгалтанд хамрагдсан хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдэд хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.Ил задгай худалдаа эрхэлсэн 2, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан 1 иргэний худалдааг зогсоох арга хэмжээ авав.

Багануур дүүргийн ойн баяр наадмын үеэр Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь Мэргэжлийн хяналтын хэлтсээс боловсруулж тараасан болон НМХГ-аас ирүүлсэн зөвлөмж, санамжийг баримтлан хэрэгжүүлэн ажилласан байна. Үүний үр дүнд хоолны хордлого, хордлогот халдварын сэжигтэй тохиолдол гаргалгүйгээр хяналтыг тавьж  ажиллалаа.

Comments Closed

Comments are closed.