О.Будхүү байцаагч “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

DSCF47852013.07.10

Их монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Мэргэжлийн хяналтын байгууллагын 91, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 11 жилийн ойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Отгонжавын Будхүү нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа. Уг шагналаа Төрийн ордонд Шадар Сайд Тэрбишдагваас гардан авсан байна. МХЕГ, НМХГ-ын удирдлагууд Төрийн дээд одон тэмдгээр шагнуулсан байгууллагынхаа 15 байцаагчдадаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Багануур дүүрэг дэх хэлтсийн улсын байцаагч О.Будхүү нь ажлаараа хамт олноо манлайлж ажилладаг тэргүүний байцаагч юм. Түүний ажлын амжилтаас товчхон дурьдвал:

            2003-2007 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар, 2007 оноос Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст орчны эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчаар улсад нийт 22 жил  үр бүтээлтэй ажиллаж байна.

            2013 оны эхний хагас жилийн байдлаар хяналтаар 241 байгууллага, 210 салбар нэгж, 55 цэг байгууламжийн үйл ажиллагаанд хяналт хийж, 549 зөрчил илрүүлэн 481 зөрчлийг арилгуулсан бөгөөд  зөрчил арилгуулалт  87,6 хувь  байна. Зөрчлийг арилгуулахаар 13 заалт бүхий 12 акт,  289 заалт бүхий  41 албан шаардлага гаргаж, 473 заалт бүхий  235 дүгнэлт  үйлдэж, зөрчил гаргасан  4 салбар нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хяналт шалгалтын дүнгийн талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслээр 25 удаагийн мэдээлэл, сэрэмжлүүлэг хийж, 6 удаагийн сургалт зохион байгууллаа. Зөрчил гаргасан 2 байгууллагад 160.0 мянган төгрөг, 3 албан тушаалтанд 35.0 мянган төгрөг, 92 иргэнд 716.0 мянган төгрөгийн буюу нийт 911.0 мянган төгрөгийн  торгууль, шийтгэвэр оногдуулан, 100% барагдууллаа.

Лабораторийн шинжилгээтэй хяналтаар 1201 арчдас авсны 246 эерэг буюу 20.4 хувь нь, 385 ариун материалын 21 эерэг буюу 5,4 хувь нь, хөгц мөөгөнцрийн арчдас шинжилгээ 222 авснаас 57 буюу 25,6 хувь нь, агаарын 166 сорьцноос 8 нь буюу 4,8 хувь нь,  бүтээгдэхүүний 367 сорьцноос 68 нь буюу 18,5  хувь нь шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан,  хөрсний 2 сорьц авснаас бүгд бага бохирдолтой хөрс байсан ба усны шинжилгээний 20 сорьцноос эерэг 2 сорьц илэрч, ариутгалын бодисын 62 сорьц шинжлэгдсэнээс 36-д хлорын идэвхийн агууламж байвал зохих үзүүлэлтэд хүрэхгүй байлаа. Хяналтын шинжилгээний сорьцын төлөвлөгөөг бүрэн биелүүллээ.

            О.Будхүү эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, ёс суртахууны зөрчилгүй, хамт олны болон олон түмний дунд нэр хүндтэй, ухаалаг шийдвэрүүдийг гаргадаг манай тэргүүний албан хаагч, улсын байцаагч юм. О.Будхүүгийн бусдад зарчимч шаардлага тавьдаг, хяналт шалгалтын ажлыг чадварлаг зохион байгуулж, шалгалтын үр дүнг тухай бүр тооцож, үнэлэлт дүгнэлт хийдэг нь ажлынх нь арга барил, ур чадварын илэрхийлэл юм.

Тэрээр ийнхүү улсын их баяр наадмаараа хийсэн ажлаа Төрдөө үнэлүүлж “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

 Түмний төлөөх Төрийн хяналт

Төрийн минь Сүлд Өршөөж

Түмэн олон минь амгалан байх болтугай.

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Comments Closed

Comments are closed.