БУУНЫ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИАС….

MTA_logo

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасан журмын дагуу буу эзэмшиж байгаа:

1/ Монгол Улсын иргэн
2/ өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага бууны албан татвар төлөгч байна.

Албан татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ.

 

1/ өөрийн өмч буюу эзэмшилд байгаа бууг жил бүрийн 12 дугаар сард цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд нь төлөх, эвдэрч ашиглаглахгүй болсон бууг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах,

2/ бууг өвлөх, худалдан авах, бэлэг дурсгалд авах зэргээр өмчлөх болсон тохиолдолд тухайн бууг эзэмшилдээ авснаас хойш 30 хоногийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж үнэмлэх авах,

3/ албан татвар төлөгч шилжин суурьшвал буугаа оршин сууж байсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад 30 хоногийн дотор бүртгүүлэх,

Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор улсын төсөвт төлнө.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Comments Closed

Comments are closed.