Багануур дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт хийгдэж байна.

НМХГ-ын даргын баталсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай”02-01/81 дугаартай удирдамжийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2015 оны “Төлөвлөгөө, жагсаалт батлах тухай” 133 дугаар тушаалын дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөж буй хууль тогтоомж, стандартын мөрдөлт, журмын хэрэгжилт болон бусад холбогдох норм, нормативыг хангуулах, хяналт шалгалтыг зөвлөн туслах үйл ажиллагаатай хослуулан явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг шалгалтанд хамрагдсан газар бүрт бүрэн арилгуулж, эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтанд “Мон-Цахим” ХХК-ий ажилчдын цайны газар, “Багануур Сувилал” ХХК-ий “ТАМАХ” хэсгийн ажилчдын цайны газар, иргэн Л.Мөнхнарангийн “Тансаг” цайны газрууд хамрагдлаа. Шалгалт үргэлжилж байна.

BND MXX zurag hool hyanalt 2016.02.26

Leave a Reply