Багануур дүүргийн Татвар, Цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналтыг хийж байна.

Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/38 дугаар захирамжийн дагуу “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хамтарсан хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус хэлтсээс оролцож 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатайгаар Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Татварын алба, Багануур хотын Захирагчийн ажлын албатай хамтарч ажиллаж байна.

BND MXX zurag Tatvar hamt hyanalt 2016.02.26