“Мэргэжил сонголт- Ирээдүйн баталгаа” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгууллаа.

“Мэргэжил сонголт- Ирээдүйн баталгаа” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголтонд туслах зорилгоор “Ажил мэргэжлийн чиг баримжаа, олгох зөвлөх үйлчилгээ”-ний танилцуулга, уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтанд ЕБС-иудын 200 гаруй сурагч оролцож дараах танилцуулга мэдээллийг авсан. Үүнд:
– 15-17 насны хүүхдийн хүсэл эрмэлзлэлийг тодорхойлох судалгааны үр дүн
– 5 төрлийн мэргэжил сонголтын сорил
– Хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зуны сургалттай ээлжийн талаар
– Цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлууд болох “Үйлдвэртэй танилцах аялал, баримтат кино”, ЕБС-иудыг түшиглэсэн ганцаарчилсан болон бүлэгт зориулсан мэргэжил сонголтын зөвлөгөө, холбогдох зөвлөмж, тараах материал бэлтгэх зэрэг ажлуудын талаар мэдээлэл хийсэн. Үүнээс гадна
– Мэргэжил сонголт хэрэгтэй юу?
– Мэргэжил сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлс
– Мэргэжлээ зөв эсвэл буруу сонговол…
– Хүсэл сонирхлоо тодорхойлох
– Авъяас ур чадвараа нээх
– Хөдөлмөрийн зах зээл
– Ирээдүйн чиг хандлага
– Сонгосон мэргэжлээ нарийвчлан судлах нь
– Өөрийгөө бэлтгэх
– Өөрийгөө таних сорилууд зэрэг 10 ангит видео хичээл үзүүлсэн. /https://www.youtube.com/watch?v=neJMVe_SmqQ%

mergejil songolt

1

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ