Үүрэг даалгавар 2016-02-24

2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Дүүргүүдийн
ЗДТГ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохиогдох соёл урлаг, спортын арга хэмжээ хуваарь “Ил захидал”-ийг үлдэгдлийг тарааж дуусгах,  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудыг нутаг дэвсгэрийн хэмжээнд сурталчилах, танилцуулах ажлуудыг зохион байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

2

Ерөнхий төлөвлөгөөний газар,
Мэргэжлийн хяналтын газар,
Өмчийн харилцааны газар

Барилгын ажил эхлэж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй  барилга, байгууламжийн талаар цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын тухай дараа долоо хоногт дүүргийн Засаг дарга нартай санал солилцох, уулзалтыг  зохион байгуулах.

14

Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

3

Мэргэжлийн хяналтын газар,
Дүүргүүд

Барилгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагуудад ашиглаж буй техник тоног төхөөрөмж, механизмуудад үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргаж Нийслэлийн Удирдлагад танилцуулах.

14

4

Тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар

Барилгын ажил эхлэж байгаатай холбогдуулан барилгын бараа, материал тээвэрлэлтийн асуудлын талаар тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулах.

14

5

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,
УБ хотын Цагдаагийн газар, Дүүргүүд

Нийслэлийн хэмжээнд хулгайн болон танхайн гэмт хэргүүд өссөж байгаатай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллах.

14

Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч

6

НЗДТГ-ын
СБТХэлтэс,
Захирагчийн ажлын алба,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Авто замын газар  Дүүргүүд
ЗДТГ

Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа ажил, түүний явцын талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

14

Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

7

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар
Багахангай, Налайх дүүргүүд

Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээ төслийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах

14

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга

8

Захирагчийн ажлын алба

Нохой устгалын ажлын талаар цаашид авах арга хэмжээний саналыг шинэчилсэн боловсруулж Нийслэлийн Удирдлагын хуралд танилцуулах.

14

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга