Их дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг хийлээ.

ih deed surguuliMэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/98 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг “Боловсролын тухай” хуулийн 37 дугаар зүйл, “Дээд боловсролын тухай” хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгон 2013 онд Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор хяналтыг хийлээ.

Шалгалтанд дүүргийн Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгч буюу их, дээд сургуульд элсэх бүртгэлтэй 442 төгсөгчид, элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамрагдлаа.

Дүүргийн хэмжээнд 404 хуваарь ирсэн байна. Үүнээс төрийн өмчийн сургууль 192, төрийн бус өмчийн сургууль 212 ирж, түүнд бүртгэгдсэн 442 төгсөгч онооны жагсаалтын дагуу мэргэжлээ сонгон авсан байна.

Элсэгчдээс ур чадварын шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй шалтгаанаар МУБИС-ийн 1, БХИС-ийн 1, мөн хувийн хэвшлийн 151 хуваарь сонгогдоогүй  шалтгаанаар  буцсан болно.

Элсэлтийн комиссын дарга н.Буяанжаргал нь хувийн шалтгаанаар хуваарь олголтыг дутуу хийж Төрийн өмчийн их, дээд сургуулийн 5, 6, 18, 19, 24 дүгээр бүлгүүдийн 12 хуваарь болон хувийн сургуулиудын хуваарийг буцаан авч явсныг МИДСК-ын нарийн бичгийн дарга Доктор, проф. Б.Лувсаншаравт утсаар мэдэгдэж дутуу олгосон хуваарийг буцаан олгохоор шийдвэрлүүлсэн.

Хуваарь олгох талаар 2012 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллээр зар явуулж, онооны жагсаалтын дагуу элсэгч нэг бүрт утсаар мэдэгдэн дутуу олгосон хуваарийг нөхөн олгуулсан.

  Шалгалтын явцад  дараахь зөрчил илэрлээ. Үүнд:

  Элсэгчдийн хайхрамжгүй байдлаас дуудсан хугацаанд ирэхгүй байх, тогтоосон цаг хугацаанд ирээгүй, хуваарь сонгох боломжит нөхцлүүдийн талаар ойлголт дутмаг зэрэг байдлууд нь хуваарь сонгуулах ажлыг удаашруулж байна. Энэ нь Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургуульд 2013 онд “Оюутан элсүүлэх журам”-ын 2.5 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй байна.  Элсэгчдэд хуваарь сонгох боломжит нөхцлүүдийн талаар зөвлөгөө өгөв.

Comments Closed

Comments are closed.