Арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн барилдааныг зохион байгууллаа

12671942_502539316585730_2568559280841839064_oXVII-р жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан арслан цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх барилдааныг дүүргийн Засаг даргын санаачилгаар ЗДТГ, БТСХороо хамтран зохион байгууллаа. Барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх барилдаж төв аймгийн Баяндэлгэр сумын харьяа БНХК-ны бөх Улсын начин Ч.Батчулуун түрүүлж Төв аймгийн Баянхангай сумын харьяа “Дүнжингарав” дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүллээ. Энэ жилийн сар шинийн барилдааны үеэр Аймгийн арслан Г.Буянтогтох, Н.Шархүү, Л.Хээшиг, Б.Даваадорж, Б.Төмөрбаатар, Б.баатар, Л.Жамсран, Ж.Загдсүрэн, Ю.Батчулуун, Б.Энхтайван, Ц.Мөнхжаргал, О.Баярхүү, Б.Батбилэг арслангуудыг дүүргийн хүндэт тэмдэгээр шагнан хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанаар бөхийн дэвжээг Засаг дарга нөөц сангаасаа хөрөнгийг шийдвэрлэн шинэчилж байсан бол энэ жилийн барилдааныг Арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэн зохион байгууллаа. Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас бөхийн спортыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа үүний үр дүнд дүүргийнхээ нэрийг гаргасан олон бөхчүүд төрнө гэдэгт итгэлтэй байна гэж ахмад арслангууд ярьж байлаа.

Leave a Reply