2015 оны сайн малчин, тэргүүний тариаланч нар тодорлоо

12698711_953297801423360_315746645417079645_oXVII дугаар жарны гал бичин жилийн босгон дээр дүүргийн Засаг дарга “Дүүргийн тэргүүний тариаланч”, “Дүүргийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа. Багануур дүүрэг нийслэлийн хэмжээн дэх хамгийн олон малтай дүүрэг. Тийм ч учраас эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх чиглэлд дүүргийн Засаг дарга бодлого боловсруулан ажиллаж “Ногоочин-Фермер” сургалтаас агропарк байгуулах хэмжээнд асуудлыг шийдвэрлээд байгаа. Мөн төсөл сонгон шалгаруулан фермерийн болон газар тариалангийн газрыг олгосон нь олон ажлын байр бий болгохын зэрэгцээ иргэд ажилтай орлоготой, Багануурчууд нутгийнхаа хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хангагдахад чамлахааргүй хувь нэмэр болсон. Улиран одож буй хонь жилийн “Дүүргийн сайн малчин”-аар 5 дугаар хорооны иргэн С.Содномноржин, “Тэргүүний тариаланч”-аар 1-р хорооны иргэн А.Бадарчин нар тодорлоо.

Leave a Reply