Багануур дүүрэг 2016 оныг ахмадууд хүүхдүүдээ дэмжих жил болгон зарлалаа

 хүүхэд_1 2015 оныг дүүргийн төр захиргааны байгууллагаас “Хотын төлөөх хөгжлийн жил” хэмээн зарлаж багагүй ажлыг амжуулсан. Хот болох санал асуулгыг амжилттай зохион байгуулж, НИТХ-аас 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Багануур дүүрэгт Нийслэлийн дагуул Багануур хот байгуулах шийдвэрийг гаргасан. Мөн бид 2015 оны 10 дугаар сарын 18-нд хотын анхны захирагчаа сонгоод байгаа билээ. Хот болон хөгжих боломж бүрдэсний дээр инженерийн дэд бүтцээ сайжруулах чиглэлээр дулааны үл хамаарах схемд бүрэн шилжиж, Багануурын цахилгаан станцын ажил ч эхлээд байгаа. Мөн хотын иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхээр байруудын дундах тохижилтыг сайжруулж, гудамж замын гэрэлтүүлэг, боловсролын байгууллагуудын орчмыг тохижуулах гээд хийсэн ажилтайгаар “Хотын төлөөх хөгжлийн жил”-ийг үдсэн.

Тэгвэл 2016 оныг “Ахмадууд, хүүхдээ дэмжих жил” болгохоор шийдвэрлэснийг энэ сарын 05-нд болсон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр дүүргийн Засаг дарга онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.