Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

12642987_499051100267885_2417787870810978935_nДүүргийн Засаг даргын А/10 дугаар захирамжийн дагуу Булагтай хэсэгт газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байна. Өнгөрсөн онд тус хэсэгт 2012-2013 онд газар хүсэн ЗДТГ, болон Өмч газрын харилцааны албанд ирүүлсэн 5700 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гарсны дээ 978 нэгж талбарт цахим өмчлөл явуулсан. 2012-2013 онд газар хүссэн нийт 7000 өргөдөл ирснээс 2015 онд 5700 иргэн өргөдлөө баталгаажуулан кадастрын зураг хийлгэж, гэрчилгээгээ авахад бэлэн болсон байна. Дүүргийнхээ иргэдийн газар өмчлөх эрхийг хангахын тулд төр захиргааны байгууллагаас анхааран ажилласны дүнд цахим газар өмчлөлөөс Булагтай хэсгийг хасуулсан. Одоо 1300 нэгж талбар эзэнгүй байгаа учраас газар ава хүсэлтэй дүүргийн иргэдийн өргөдлийг энэ сарын 25-аас 2 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч байгаа аж. Өргөдөл хүлээн авч байгаатай холбоотойгоор ирэх амралтын өдрүүд буюу 1 дүгээр сарын 30, 31-нд ӨГХА 10-16 цагийн хооронд ажиллах юм байна. Та бүхэн газар өмчлөх хүсэлт гаргах гэж байгаа бол хамтран эзэмшиж байгаа газраасаа татгалзаж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юм байна.