Цэцэрлэгүүдийг камержуулаад байна

1341345312Цэцэрлэгийн багш нартай холбоотой гомдол, хардалт цөөнгүй гардаг.Тиймээс Багануур дүүрэг цэцэрлэгүүддээ мэдээлэл технологийн шинэчлэлийг нэвтрүүлэн ажилласанаар эцэг эхчүүд ухаалаг утас болон компьютерээсээ хүүхдүүдээ цэцэрлэгт хэрхэн сурч, тоглож, хооллож, унтаж амарч байгааг харах, боломжтой боллоо. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа 131, 138, 142, 193, 194 дүгээр цэцэрлэгийг бүрэн камержуулсан бол 139 дүгээр цэцэрлэгийг удахгүй камержуулах юм. Цэцэрлэгүүдэд орчин үеийн шаардлага хангасан камеруудыг суурилуулсан тул эцэг эхчүүд нь хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг гар утаснаасаа харах, бүтэн өдрийн бичлгийг урхааж үзэх боломжтой юм.

Leave a Reply