“Хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Xөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн технологийн горимын мөрдөлтөнд дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хийн тоног төхөөрөмжийн зөв хэрэглээг хэвшүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар мэдлэг өгөх зорилгоор дүүргийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан “Хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд “Дашваанжил” ХХК-ний дэргэдэх “Газ Эдюкейшн” сургалтын төвийн багш нарыг дүүрэгт урьж хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулж, сургалтанд төрийн байгууллага 7, аж ахуйн нэгж 13, иргэн 4 буюу нийт 53 хүнийг хамруулж, 5 нэр төрлийн 115 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тараалаа. Орон нутгийн Сүлжээ-3 телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцож хийн тоног төхөөрөмж ашигладаг ААНБ, иргэдийг хамруулсан сургалт зохион байгуулах талаар ярилцлага өгч, Мэргэжлийн хяналт Багануур Олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Хөтөлбөрийн дагуу дараахь сэдвээр сургалт явууллаа. Үүнд:
1. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, дотоодын хяналт” сэдвээр Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр,
2.Шингэрүүлсэн хийн түлшний тухай ерөнхий ойлголт, зохион байгуулалт”, “Даралтат сав түүнд тавигдах шаардлага” сэдвээр “Дашваанжил” ХХК-ий сургалтын төвийн ХАБЭА инженер А.Мөнхбаяр ярилаа.
3.“Хийн тоног төхөөрөмж засвар, угсралт” сэдвээр “Газ Эдюкейшн”
сургалтын төвийн багш н.Мөнхжаргал сургалт явууллаа.
Сургалтаар дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөв зохистой дадлыг хэвшүүлэх, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах талаар зохих мэдлэг, мэдээллийг өглөө. Мөн хийн тоног төхөөрөмж ашигладаг байгууллага, иргэдийн тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцсон бөгөөд оролцсон аж ахуйн нэгж байгууллага, иргэд хийн тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй болж эрсдлээс сэргийлэх үр дүнтэй сургалт боллоо. Сургалтанд хамрагдсан оролцогч бүрт “Газ Эдюкейшн” сургалтын төвөөс “Чадамжийн гэрчилгээ”-г гардууллаа.

1