Эрсдлээс сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна.

МХЕГ-ын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” нэгдсэн удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор дүүрэгт зохион байгуулагдсан “Сар шинийн баярын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-ны үйл ажиллагаанд Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын гүйцэтгэлээ. “Цагаан сар” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь 2016 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Демситрейд” ХХК-ий “Эко” хүнсний зах, “Гүн Ундрага” ХХК-ий худалдааны зааланд тус тус зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд сүү цагаан идээний 21, мах, махан бүтээгдэхүүний 15, хэвийн боовны худалдаа эрхлэгч 11, хүнс, хүнсний ногооны 20, ахуйн бараа, бэлэн хувцасны худалдаа эрхлэгч 10 зэрэг нийт 77 худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд хамрагдлаа. Шалгалтын явцад 18 зөрчил илэрсэн бөгөөд шалгалтанд хамрагсдад зөрчлийг арилгуулах, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Хөдөө орон нутгаас бэлтгэн нийлүүлж буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд худалдаа эрхлэгчид бүрэн хамрагдаагүй, ажлын хувцас өмсөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.Шалгалтын явцад худалдаалагдаж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 14 сорьцыг авч, МХХ-ийн нян судлал, химийн лабораторид хүргүүлэн, шинжлүүлж байна.

1 2