700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ажил 4-р сард эхлэнэ

12509419_497034877136174_4441728332867617000_nМонгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн оны сүүлээр шав тавих ёслол болсон. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд төслийн гүйцэтгэгч “Багануур повер” ХХК-ий төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж, Багануур хотын захирагч Н.Тавинбэх нар, нөгөө талаас Төслийн менежер Li Bo, гэрээний менежер River Xu, Зөвлөх компанийн захирал н.Энхбаяр нар оролцлоо.

Дүүргийн төр захиргааны байгууллагын удирлагууд нэг байр суурьтай байгаагаа илэрхийлэн уг станцын бүтээн байгуулалтын болон ашиглалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг ажиллуулахад анхаарах, төсөлд орон нутгийн компануудыг туслан гүйцэтгэгчээр оролцох давуу эрхийг олгох шаардлагатай байгааг хэлсэн бол гүйцэтгэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд маш таатай нөхцөл бололцоо үүсч байгаа, зөвхөн ажиллах хүчнээс гадна байгууллага ААНэгжтэй хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр онцолсон юм. Цаашид дүүргийн төр захиргааны байгууллага гүйцэтгэгч компаниуд ард иргэдийнхээ хүсэлтийг тусган ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. 700 МВт суурилагдсан хүчин чадалтай станцыг барих өртөг нь 1 тэрбум орчим ам.доллар бөгөөд ажил ирэх 4-р сард эхлэх гэж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.