Багануур дүүрэг ӨМӨЗО-ны Танжү аймгийн Жаруд хошуутай хамтран ажиллахаар боллоо

iiiiiiiiiiiiiiiiiiiiБагануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж Үйлдвэр технологийн паркын дарга Ц.Даваадорж нар  ӨМӨЗО-ны Танжү аймгийн Жаруд хошуунд ажлын айчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Жаруд хошууны бүтээн байгуулалт, хүрэн нүүрсний ил уурхай, хөнгөн цагааны үйлдвэр, 70 төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинээр баригдаж буй үйлдвэр, архины үйлдвэр, сургуулиудын хотхоны үйл ажиллагаатай танилцаж, цаашид талууд харилцан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Айлчлалын үеэр Багануур дүүрэг Жаруд хошуутай үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар болж санамж бичигт Засаг дарга Б.Бямбадорж Жаруд хошууны дарга Н.Үнэн нар гарын үсэг зурлаа. Гадаад дотоод харилцаагаа өргөжүүлэн хөгжил өөд тэмүүлсэн бодлого бол Багануурчуудын зорилго юм. Иймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэн найрсаг харицаатай ажиллах бусдынхаа хөгжилөөс суралцахыг дүүрэг зорьж  байна. Дашрамд дурьдхад Жаруд хошуу нь  600 мянган малтай  300 мянган хүн амтай бөгөөд хүн амын 150 мянга нь Монголчууд байдаг байна.  Сургуулуудын хотхон нь 10,000 суралцагч оюутантай бөгөөд энэ үеэр  Засаг дарга Монгол сургуультай танилцсан байна. Монгол сурагчид босоо монгол бичгээр хичээлээ үзэж монгол хэлээрээ ярьдаг байна.

Leave a Reply