“Сар шинийн баяр-2016” өргөтгөсөн худалдаа болно

12439317_943278735792697_6043282124899214865_nМонгол түмний уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор Багануур хотын захирагчийн ажлын албанаас өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдааг сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 1 дүгээр сарын 23, 24, 30, 31-ний өдрүүдэд “Эко” захад зохион байгуулах юм байна. Өргөтгөсөн худалдааны үеэр хиам үйлдвэрийн үнээр зарагдах бол “Гацуурт” ХХК-ний төмс ч хямд үнээр иргэдэд хүрнэ. Цагаан сарын гол хэрэгцээ болсон сүү, цагаан идээ, хэвийн боов, мах, үндэсний хувцаснаас гадна бэлгэ сэлт бэлтгэх ажлаа ч давхар амжуулж болох юм байна.

Leave a Reply