Сар бүрийн 7-ний өдөр архи, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулахыг хориглосон Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар 8 аж ахуйн нэгжийн 7 минимаркет, 1 супермаркетад хяналт шалгалтыг хийхэд согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр “Архи худалдаалахгүй өдөр” санамж анхааруулгыг бүрэн байршуулж, согтууруулах ундааг хаалтаар хаасан байна. Архи, согтууруулах ундааг бүрэн бус далдалж, худалдаалахыг хориглосон захирамж бүхий самбарыг байрлуулаагүй байсан зарим газрын дотоод хяналт хариуцсан ажилтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч зөрчлийг арилгууллаа. Хугацаа нь дууссан, хугацаа хэтэрсэн бялууг худалдаанаас татуулж зөрчлийг арилгууллаа. Тусгай зөвшөөрөл бүхий хоол үйлдвэрлэлийн газрууд энэ өдрийг “Амралтын өдөр” болгон хэвшүүлэн ажиллаж байна.
Сүүлд нэмэгдсэн
-
-
-
“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-Д ИРГЭДИЙГ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА. February 13, 2021
-
-