Засаг дарга Б.Бямбадоржийн шинэ жилийн мэндчилгээ

1517588_356476281192035_6172584814197762886_nАлслан одож байгаа 2015 он орон нутгийн хэмжээнд цаг үеийн болон түүхэн шинжтэй олон үйл явдлууд давхцан тохиолдсон өөрийн гэх тод мөртэй, эв нэгдлийн жил байлаа.  Багануурчууд та бид 2015 онд төрөлх дүүргийнхээ 35 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ иргэдийнхээ оролцоотойгоор Хотын дүрмээ баталж, Хотын захирагчаа сонголоо. Мөн Үйлдвэр технологийн парк, Оюутны хотхоны техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гэр хорооллын айл өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж, дэд бүтэцжүүлэх, зам, гэрэлтүүлэг тавих, иргэдэд “Цахим”-аар газар өмчлүүлэх, цэцэрлэг сургуулийн тоог нэмэгдүүлэх, хүүхдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ. 2015 онд иргэн төрийн хамтын ажиллаганы үр дүнд СӨБ-ын хамрагдалт 100 хувьд хүрч , анги дүүргэлтийн түвшин нийслэлээс дэвшүүлсэн зорилтоос дээгүүр үзүүлэлттэй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ЭМТ-д гемодиалезийн тасгийг шинээр нээж, 2 цахилгаан шатыг ашиглалтад оруулсанаас гадна Эмгэг нярайн 8 ортой тасаг, нийгмийн эрүүл мэндийн төвийг шимнээр нээн ажиллуулж, Өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээг авдаг болж  эмнэлэг төвтэй тогтолцооноос эрүүл хүн төвтэй тогтолцоонд жилжээд байна. Ард иргэдээ аюулгүй амгалан орчинд амьдруулах үүднээс гэр хорооллын цахилгааны хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг 3-р хорооны Хилчин хэсэг, 5-р хорооны Бага гүн, Их гүн хэсэгт орон нутгийн хөгжлийн сангийн 103,0 сая төгрөгийн хөрөнгөөр, мөн орон нутгийн хөгжлийн сангийн 590,8 сая төгрөгийн хөрөнгөөр 3,5,16,17,20,22,23, 24,32,38,47,52,54,56-р байрнуудын нийт 14 блок, дээврийн засварын ажил, нийтийн зориулалттай орон сууцны фасад засварыг хийгээд байна. Багануур дүүрэгт 700МВм-ийн цахилгаан станцын бүтээн  байгуулалтын ажил эхэлж 2500 ажлын байр шинээр болох, аялал жуулчлалын бүс болон хөгжиж ажилтай орлоготой Багануурчууд болох их амжилт, их ажил биднийг хүлээж байна.  Айлчлан ирж буй 2016 он шинэ санаачилга, бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно гэдэгт итгэж байна.  Азай буурлууд, алиа бяцхан үрс, айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                                                                                                                                          ЗАСАГ ДАРГА     Б.БЯМБАДОРЖ

Leave a Reply