Багануур дүүргийн 2015 оны шилдгүүд тодорлоо

12463886_1064410413646094_1263041362_nБагануур дүүрэг 2015 оны ажил амжилтаа дүгнэж шилдэгүүдээ тодрууллаа. 2015 оны шилдэгийг тодруулах ёслолын  ажиллагааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч О.Мөнхтулга “2015 он эв нэгдлийн он байж олон ажлыг хийж амжууллаа. Багануурын дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлж, 6,44 км авто замыг гэр хороололд шинээр барьж эхэлсэн төдийгүй эрүүл мэндийн салбарт гемодиализийн тасаг байгуулагдаж, нийгмийн эрүүл мэндийн төв үүд хаалгаа нээлээ” хэмээн онцолсон юм.

2015 оны Төрийн захиргааны шилдэг байгууллагаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, тэргүүний хороогоор Ё.Туул даргатай 1 дүгээр хороо, төрийн үйлчилгээний шилдэг байгууллагаар “Өргөө” соёлын ордон, оны тэргүүний үйлдвэр аж ахуйн газраар Д.Батнасан даргатай “Авто жим” ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн шилдэг байгууллагаар Юнайтэд БРА хоршоо, иргэний нийгмийн шилдэг байгууллагаар “Тайваны хүүхэд гэр бүлийг тэмжих сан” тус тус шалгарлаа. Тэгвэл тэргүүний хүмүүсийг 13 номинациар шалгаруулсан байна. Оны онцлох хүнээр олон улсын шатрын холбооны дэд мастер А.Очир-Эрдэнэ тодрсон бол шилдэг удирдагчаар 138 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа, төрийн жинхэнэ албан хаагчаар ОБХ-ийн Гал унтраах ангийн захирагч Г.Батжаргал, эрүүл мэндийн ажилтнаар ЗООНОЗ өвчин судлалын төвийн нян судлагч эмч Ц.Төмөрсүх, боловсролын ажилтнаар “Гүн галуутай” ЦС-ийн багш Т.Ганболд, санхүү банкны ажилтнаар 138-р цэцэрлэгийн нягтлан бодогч П.Отгон, инженер техникийн ажилтнаар “Багануур” ХК-ийн ТАМЗХ-ийн инженер механик Р.Наранбаатар, тэргүүний ажилтнаар “Багануур ус” ОНӨААТҮГ-ын засварчин Ч.Лхамсүрэн, үйлчилгээний ажилтнаар ЗДТГ-ын слесарь Ц.Пүрэвдорж, соёл урлагийн ажилтнаар “Өргөө” соёлын ордны бүжгийн багш Т.Батгэрэл, тамирчнаар “Боловсрол” ЦС-ийн 11-7 ангийн сурагч Б.Амарзаяа, сурагчаар 125-р сургуулийн сурагч Э.Өнөболд, энэрэнгүй үйлстнээр эрүүл мэндийн төвийн үйлчлэгч, хүндэт донор Д.Саранцэцэг нар тус тус тодорлоо. 
12435791_1064410653646070_349908691_n

12434446_1064410353646100_787610349_n 12459896_1064410453646090_828071658_n

Leave a Reply