Эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт хийж нэгдсэн дүнг НМХГ-ын чиглэлийн хэлтэст хүргүүллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2015 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 02-03/961 дугаартай “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн хүрээнд шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол, хүнсээр дамжих өвчин, халдварт хордлого, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх зорилгоор хяналт шалгалтыг Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан ахлан, Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч О.Будхүү, Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч М.Мөнгөнцэцэг нар хамтран 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Хүнсний болон хоол үйлдвэрлэл, худалдааны газруудын технологи үйл ажиллагаа, шинэ жилийн баярын бэлгэнд орж буй бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан талаар лабораторийн сорилтын дүнтэй эсэх, хадгалалтын хугацаа, түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын хаяг шошгололтын байдлыг хамруулан шалгалаа.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний худалдааны 20, хоол үйлдвэрлэлийн 8, хүнсний үйлдвэрлэлийн 1 объект хамрагдлаа.
Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн, хоол, хүнсээр дамжин халдварт хордлого, бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сахин мөрдүүлэх, бүртгэл хөтөлгөөг сайжруулах зорилгоор хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан сургалт зохион байгуулав. Сургалтанд 43 хүн /18 аж ахуйн нэгж, 25 иргэн/ хамрагдлаа. Сургалтаар “Шинэ жилийн баярыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх асуудлууд”, “Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх”, “Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрсдлээс урьдчилан сэргийлэх”, “Галын аюулгүй байдал”, “Пиротехникийн хэрэгсэл, худалдаалах, ашиглах тухай” сэдвээр мэдээлэл хийж, 2 нэр төрлийн гарын авлага, 25 ширхэг зөвлөмж тараав.
Шалгалтын явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс 30 дээж авч, МХХ-ийн нян судлал, мал эмнэлэг, химийн лабароторид шинжлүүлж, сорилтын дүнг үндэслэн, улсын байцаагчийн дүгнэлт 5-г гаргалаа.
Шалгалтаар хадгалах хугацаа дууссан 23 нэр төрлийн 472.0 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар шийдвэрлэв. Хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ий үйлдвэрлэсэн 8 нэр төрлийн 23 ширхэг, 11.69 кг нийт 89697 төгрөгийн хиам, зайдасыг татан авалт хийлгүүлэв.
Шинэ жилийн баярт зориулсан томоохон хүлээн авалтуудыг зохион байгуулж буй 9 газрын эрүүл ахуйн болон технологийн хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтаар бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний хадгалах температурыг хянаж бүртгэл хөтлөөгүй, түүхий эдийн баталгаажилтгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийж хэвшээгүй зөрчил илэрснийг газар дээр арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өглөө. Хөргөх төхөөрөмжийн хадгалалтын нөхцөлд үнэлгээ өгөх зорилгоор гүний термометрээр 16 удаагийн хэмжилтийг хийж, үнэлгээ өгөхөд 3 хөргөгчний хэм тохироогүй үзүүлэлттэй байсан бөгөөд газар дээр нь зөрчлийг арилгуулах арга хэмжээг авлаа.
Хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 3, худалдааны газарт худалдаалж буй бүтээгдэхүүний 24, хоол газрын 3 сорьц буюу нийт 30 сорьцыг лабораторид шинжлүүлэн, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн, улсын байцаагчийн дүгнэлт 5-г гарган ажиллалаа.
Шалгалтаар 18 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулахаар 1 газарт 6 заалттай албан шаардлага хүргүүлж, 1 албан тушаалтанд 384.0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулав.
Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан 8 нэр төрлийн 11.69 кг /хиам, хиаман бүтээгдэхүүн, 23 ш, 89697 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүллээ. Мөн хадгалалтын хугацаа дууссан 23 нэр төрлийн 472.0 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгуулахаар шийдвэрлэв.
Хүнсний бүтээгдэхүүний 30 сорьцыг МХХ-ийн нян судлал, хими, мал эмнэлгийн лабораторид шинжлүүлж, сорилтын дүнг үндэслэн, улсын байцаагчийн дүгнэлт 5-г гаргасан.
Шинэ жилийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг бэлтгэж, “Мэргэжлийн хяналт Багануур” олон нийтийн сүлжээ, bnd.ub.gov.mn цахим хуудаст нийт 9 удаа зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг байршууллаа.

34

Leave a Reply