Зөвлөмж

Аливаа баяр ёслолын арга хэмжээний үед пиротехникийн хэрэгслийг хэрхэн хэрэглэх, ашиглах талаар мөрдвөл зохих хууль эрх зүйн орчны талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын З дугаар хавсралтаар батлагдсан
ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛИЙГ ИМПОРТЛОХ, АШИГЛАХ ДҮРЭМ
Нийтлэг үндэслэл
1. Энэхүү дүрэм нь пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх харилцаа болон тэдгээртэй холбоотой аюулгүй ажиллагааны горимыг зохицуулна.
2. Пиротехникийн хэрэгслийг аюул учруулах зайгаар нь ангилна. Пиротехникийн хэрэгсэл нь 20 метрээс их зайд аюул учруулах хүч чадалтай бол үзвэрийн ангилалд, 20 метрээс бага зайд аюул учруулах хүч чадалтай бол хэрэглээний ангилалд хамруулна.
3. Монгол Улсад импортлох, ашиглах пиротехникийн хэрэгсэл нь олон улсын чанарын стандартыг хангасан байна.
Пиротехникийн хэрэгслийн бүртгэл
4. Пиротехникийн хэрэгсэл импортлох, бөөнөөр худалдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн хэрэгслийн зориулалт, тоо хэмжээ, хадгалах, тээвэрлэх нөхцөл зэргийг тодорхой заасан өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж бүртгүүлсэн байна.
5. Пиротехникийн хэрэгслийг жижиглэн худалдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна.
6. Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагад үзвэр зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн байна.
Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх
7. Пиротехникийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэхийг хориглоно.
Пиротехникийн хэрэгслийг экспортлох
8. Пиротехникийн хэрэгслийг Монгол Улсаас гадаад улсад экспортлохыг хориглоно.
Пиротехникийн хэрэгслийг импортлох
9. Энэхүү журмын 4-т заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний улсын хилээр оруулж байгаа пиротехникийн хэрэгслийг гаалийн байгууллага шалгаж нэвтрүүлнэ.
10. Импортоор оруулж ирсэн пиротехникийн хэрэгслийн хэсэг бүрт мэргэжлийн хяналтын төв байгууллагаас гаргасан тэсэрч дэлбэрэх бодисын туршилтын журамд заасны дагуу мэргэжлийн хяналтын төв байгууллага туршин шалгаж, ашиглаж болох талаар акт гаргаж 2 хувь үйлдэн нэг хувийг мэргэжлийн хяналтын төв байгууллага, үлдэх хувийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага хадгална.
Пиротехникийн хэрэгслийг хадгалах
11. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг зориулалтын агуулахад Тэсрэх бодисын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан нөхцөлийн дагуу хадгална.
12. Хэрэглээний пиротехникийн хэрэгслийг галын аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад хадгална.
13. Пиротехникийн хэрэгслийн хадгалалтын нөхцөл байдалд тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэх
14. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг зориулалтын тээврийн хэрэгслээр Тэсрэх бодисын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан нөхцөлийн дагуу тээвэрлэнэ.
15. Хэрэглээний пиротехникийн хэрэгслийг галын аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Пиротехникийн хэрэгслийг худалдах
16. Хэрэглээний болон үзвэрийн пиротехникийн хэрэгслийг худалдаалахдаа ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт худалдана.
Пиротехникийн хэрэгслийг ашиглах
17. Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага ашиглана. Үзвэр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллага нь пиротехникийн хэрэгслийг ашиглах үйл ажиллагаа эрхлэх үүрэг бүхий пиротехникийн хэрэгслийн мэргэжлийн операторчинтой байна.
18. Үзвэрийн зориулалтаар пиротехникийн хэрэгслийг ашиглах тохиолдол тус бүрт орон нутгийн онцгой байдал болон цагдаагийн байгууллага хяналт тавина.
19. Үзвэрийн үед тавигдах аюулгүй ажиллагааны зааварчилгааг энэхүү дүрэмд нийцүүлэн үзвэр зохион байгуулагч ашиглагч байгууллагатай хамтран баталж үзвэрийн үеэр дагаж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
20. Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн операторчингүйгээр ашиглахыг хориглоно.
Пиротехникийн хэрэгслийн операторчин
21. Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглан үзүүлбэр үзүүлэх эрх бүхий ажилтныг пиротехникийн хэрэгслийн операторчин гэнэ.
22. Салбарын холбогдох их сургууль, мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу операторчинг тэсэлгээний курст сургаж мэргэжлийн комисс шалгалт авч үнэмлэх олгох бөгөөд уг комисс шалгалт авсны үндсэн дээр 2 жил тутамд операторчны үнэмлэхийн хугацааг сунгана.
23. Пиротехникийн хэрэгслийн операторчин нь холбогдох дүрэм, журмын дагуу пиротехникийн хэрэгслийг хадгалах, хэрэглэх, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
24. Пиротехникийн хэрэгслийн операторчин нь энэхүү дүрмийн 6-д заасны дагуу бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллана.
25. Пиротехникийн хэрэгслийн операторчин нь пиротехникийн хэрэгслийг ашиглах дүрэм, үзвэр зохион байгуулагчийн баталсан аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллана.
26. Пиротехникийн хэрэгслийн операторчин нь үзвэр зохион байгуулах үед пиротехникийн хэрэгсэл баарсан, гацсан тохиолдол гарвал аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан түүнийг үзвэрийн газраас зайлуулах, устгах арга хэмжээ авч, энэ тухай мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
27. Үзвэр зохион байгуулах үед пиротехникийн хэрэгслээс шалтгаалсан аюул, осол гарсан тохиолдолд үзвэр зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн онцгой байдал болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
Пиротехникийн хэрэгслийн мэдээ, тайлан
28. Гаалийн төв байгууллага нь импортоор оруулсан пиротехникийн хэрэгслийн талаархи мэдээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын төв байгууллагад cap бүр хүргүүлнэ.
29. Пиротехникийн хэрэгслийг импортлох, худалдах, ашиглахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь пиротехникийн хэрэгслийг худалдсан, худалдан авсан, ашигласан, зарцуулсан хэмжээ, үлдэгдэл, ашиглах шаардлага хангахгүй болсон пиротехникийн хэрэгслийн дүн мэдээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын төв байгууллагад cap бүр ирүүлж байна.
31. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь пиротехникийн хэрэгслийн агуулахын орлого, зарлагын бүртгэлийг хөтөлж, үлдэгдлийн тайланг сар бүрийн эцэст гаргаж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын төв байгууллагад хүргүүлнэ.

1 2