Эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн хоол, хүнсээр дамжин халдварт хордлого, бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сахин мөрдүүлэх, бүртгэл хөтөлгөөг сайжруулах зорилгоор хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан Цагдаагийн хэлтэс, ОБХ хамтран сургалт зохион байгуулав. Сургалтанд 18 аж ахуйн нэгж, 25 иргэн хамрагдлаа. Сургалтаар шинэ жилийн байрыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх асуудлууд, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрсдлээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, пиротехникийн хэрэгсэл, худалдаалах, ашиглах талаар мэдээлэл хийж, гарын авлага, 25 ширхэг зөвлөмж тараав.

2

1