Томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

      Томуугийн А, В аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл жирэмсэн эмэгтэйчүүд, бага насныхан, настайчууд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэл хүндрэлтэй явагдах хандлагатай байдаг тул томуу, амьсгалын замын халдвараас сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөөг өгч байна.

  • Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (180-220С)байлгах.
  • Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,
  • Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
  • Халуун цай, ундахиухануух, эрүүл, аюулгүй, илчлэгтэйхоол хүнс хэрэглэх.
  • Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур, сальпетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй
  • Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
  • Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
  • Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.
  • Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
  • Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
  • Тамхи, архи, мансууруулах, антибиотик эм бодис хэрэглэхгүй байх.
  • Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м )илэрвэл эрүүл мэндийн төв (өрхийн эмнэлэг)-дмэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
  • Ханиад томуугаар өвдсөн бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа эмчид болон ойр дотны хүмүүс, ажил, сургууль, цэцэрлэгт мэдэгдэх
  • Ханиад томууныулмаас гэрээр эмчлүүлэх үедээ энэзөвлөгөөг мөрдөх.
  • Ханиад, томууны үед өрхийн эмч,эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж авах
  • БНХАУ-ын зарим мужид  шувууны томуугийн А вирусын  халдварын хүний өвчлөл бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ нутагт явах аялалаа түр хойшлуулах, гадаадад явж байгаа иргэдийг амьд шувууны захаар орохоос, шувуу, шувууны бүтээгдэхүүнтэй  хавьтахаас сэрэмжлүүлж, хоол хүнсээ зөв сонгох,  бүрэн боловсруулж хэрэглэх, гараа сайн угааж, ариун цэврийн дэглэм сахихыг зөвлөж байна.

ТОМУУ ӨВЧНИЙ ХӨНГӨН ҮЕД ГЭРЭЭР ЭМЧЛЭХ ЗӨВЛӨМЖ:

  • Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх, даарахгүй, дулаан байх
  • Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, содтой ус, давстай ус гэх мэт)-аар хоолойг зайлах
  • Ам, хамар, хоолойд  2%-ийн содын уураар утлага хийх
  • Цэгэн массаж  өдөрт 3-6 удаа хийх
  • Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
  • Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
  • Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
  • Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гарын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
  • Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
  • Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
  • Витамин С (2%, 5%, шахмал, үрэл,нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан  уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биеэс гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
  • Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит зэрэг эмийн аль нэгийг эмчийн заавраар уух
  • Биеийн дархлааг дэмжих зорилгоор салимон, септилин, сармисны ханд, вакус, калцийглюконат, томуугийн вирүсийн эсрэг тамифлю, занамивир, оселтамивир, ингивир, арвидол зэрэг эмийг эмчийн заавраар хэрэглэж болно.
  • Өвчин эхлэхдээ болон гэрээр эмчилсээр байтал халуун 38 хэмээс дээш, цээжээр өвдөх, амьсгаадаж бачуурах, ам хамрын орчимд хөхрөх, амьсгал олширох, амьсгалахад цээж хонхолзох, царай цонхийж цайх, хөл гарын хурууны үзүүр хөрөх зэрэг шинж ажиглагдвал өвчин хүнд байгаа эсвэл хүндэрч байж болзошгүй тул эмчид яаралтай үзүүлэх, эмнэлэгт хандах нь чухал.
  • Ялангуяа архаг хууч сахрын шижин, хатгаа, багтраа өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхэд, тарган, сүрьеэ, ХДХВ-ийн халдвартай хүмүүс өвдвөл хүндэрч болзошгүй тул хувь хүн ч, эмч нар ч гэсэн анхаарах хэрэгтэй.
  • Томуутай төстэй олон төрлийн вирүс бас халдвар  үүсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлж, дээрх зөвлөмжийг амьдралдаа хэвшүүлбэл тустай.
  • Өвчилсөн хүн, халуурч эхлэхээс 1 хоногийн өмнөөс орчиндоо халдвар тарааж эхэлдэг ба халууны эм уухгүй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргүй гэж үздэг. Өвдөөд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зүйтэй.
  • Өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь)иймэрхүү байдлаар гэрээр эмчлэгдэж эдгэрнэ. Өвчин архагших, вирүс тээгч болж үлдэх талаар одоогоор мэдээлэл байхгүй.Эдгэрсэний дараа уг вирүсийн эсрэг хамгаалах дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.

Зарим зөвлөмжийг аргачилсан байдлаар дэлгэрүүлж тайлбарлая:

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж:Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)

2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)

3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)

4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)

5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)

6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)

7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)

8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

           1. Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух  зөвлөмж:

          Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж  хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

          Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.

          Дээрх байдлаар шүлмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.

          2. Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:

           Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1)вирүсариутгалын бодист өвчин үүсгэх чанараа  алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.

Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн   вирконы  уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө  гэх мэтээр ариутгана.
Агаарыг – ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж  тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, агаарт мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.

          Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа,гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

         Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

       3. Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:

       Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг  сайжруулах, нягтралыг багасгах,анги танхимийг цэвэрлэх, агааржуулах, ариутгах, хүүхдэд халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.
Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ  хэвийн явуулах нөхцлийг хангах,ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах,гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд  ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих,томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

        Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь томуугийн дэгдэлтийг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.

        Хэвлэл мэдээллийн байгууллагууд дэгдэлтийн тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэх аргууд, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүр мэдээллэх. Олон нийтийн үзэл бодлыг харгалзан үзэх, сонсох, бодит байдлыг үнэлэх, хэвлэл мэдээллийн бодлогыг нөхцөл байдалтай уялдуулах.

        Олон нийтийг буруу ташаа мэдээллийн хямралд өртүүлэхээс зайлсхийх, мэдээллийнхээ үнэн мөнийг нягтлах.

         Хүн амыг үнэн зөв мэдээллээр хангаж, нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад туслах.
Өвчилсөн ихэнх хүмүүс гэртээ байж, өөрсдийгөө буюу гэр бүлийнхнээ асарч сувилах тул тэдэнд хэрэгцээтэй зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд илүүтэй анхаарах.

tomuu 1 4