Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслан 50.000 төгрөгөөр хүүхдүүдээ амраах боллоо.

Picture 090Багануур дүүргийн хүүхдийн Тэмүүлэл зуслан нь байгалийн үзэсгэлэнт газар болох Нарийны аманд байрладаг бөгөөд төрийн өмчийн цөөхөн зуслангуудын нэг юм. Тэмүүлэл зуслан нь 2013 оны 06 дугаар сарын 24-нөөс эхлэн хүүхэд багачуудаа хүлээн авч амруулж эхэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон төр захиргаа, байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцож үйл ажиллагаатай нь танилцлаа. Picture 096

Picture 119

Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дүүргийн төр захиргааны байгууллагаас анхаарал тавьж тохижилтын ажилд 10.000.000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын санаачлагаар 7 хоногийн амралтын төлбөрийг 50.000 төгрөг болгон хямдрууллаа.

Хүүхэд багачууд та бүхнийг манай амралтанд хүрэлцэн ирж байгалийн үзэсгэлэнт газар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна.

Холбогдох утас: 7021-2288

Comments Closed

Comments are closed.