“Тэмүүлэл” зуслангийн танилцуулга

IMG_2876Хүүхдийн зуны амралтыг ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, сүү цагаан идээгээр дархлааг сайжруулах, чийрэгжүүлэх зорилгоор   анх 2002 онд  дүүргийн Засаг даргын хүсэлтээр,  байгууллага аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар 10 амралтын байр, эмч байрлах байр, гал тогооны байр, хоолны заал бүхий Хүүхдийн “Тэмүүлэл” зуслан байгуулагдсан.  

2002 оноос хойш тасралтгүй 10  жил  үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд төрийн байгууллага дагасан ганц зуслан нь юм. Багануур дүүргээс 17 км зайд “Нарийний ам” гэдэг байгалийн үзэсгэлэнт  газар байрладаг.   Нэг ээлжиндээ 50-60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 7 ээлжинд 350 хүүхдийг хүлээн авч амруулах боломжтой.

Гал тогоог  мэргэжлийн байгууллагаар ажиллуулж  хүүхдийн норм, нормативт тохируулсан элчлэг, клорлиг хоол, сүү цагаан идээгээр өдөр 6 удаа үйлчилдэг. Олон улсын Найрамдал зуслангийн жишиг сүлжээ төлөвлөгөө, аргачлалын дагуу хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж

–       Англи солонгос  ярианы хэл , дуу, шүлэг

–       Танин мэдэхүй

–       Байгалийн аялал

–       Спортын тэмцээн

–       Урлагийн наадам

–       Хөгжилтэй буухиа

–       Бүтээлч цаг

–       Мэдээллийн цаг

–       Тоглоомын тойрог

–       Хөгжилтэй агшин

–       Эргэн дурсахуй

–       Илтгэх урлаг

–     Бусдаас суралцахуй  зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Comments Closed

Comments are closed.