Гоо сайханы бүтээгдэхүүний найрлага дахь хорт нэгдлүүд

НТЛ-ын Шинжээч М.Нямсүрэн Б.Борчулуун
МӨНГӨН УС
Энэ нь нүдний болон сормуусны будаг зэрэг бүтээгдэхүүнд байдаг бөгөөд арьсаар хүний биед дамжин мэдрэлийн гэмтэл, арьс загатнах зэрэг хор хөнөөлийг хүний биед учруулдаг. Мөн тархины хөгжилийг сулруулж, харшил үүсгэдэг. Бүх төрлийн гоо сайханы тос, тосон бүтээгдэхүүнд арьс цайруулах зорилгоор хийдэг.
НАРНААС ХАМГААЛАХ ХИМИЙН БОДИСУУД
Avobenzone, ethoxycinnamate PABA чөлөөт радикал үүсгэгчид, ДНХ-г гэмтээж хавдар үүсгэх магадлалтай. Байгаль орчны хамгааллын багийнхан үзэхдээ нарны хамгаалах тосонд 40%-ийн А витамин агуулагддаг бөгөөд энэхүү витамин нь нартай урвалд орохоороо хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгааг хулгана дээр хийсэн байна. Нарнаас хамгаалах тос хэдийгээр өөрийн үүргээ биелүүлж байгаа ч бас хорт хавдар үүсгэдэг.
SYNTHEICCOLORS. ӨБ&C COLOR БА ПИГМЕНТ
Хүнд металлын давсууд агуулдаг химийн гаралтай будагнууд арьсанд хуримтлагдаж цочрол өгнө. Амьтанд хийгдсэн судалгаагаар бараг бүгд хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон.
Эдгээр синтетик өнгийг газрын тос, нүүрсний давирхайнаас гаргаж авдаг бөгөөд арьсны цочрол мөн хорт хавдар үүсгэдэг.
ФТАЛАТ
Энэ бодис нь маш олон төрлийн бүтээгдэхүүнд хуванцар материалыг зөөлрүүлэх зорилгоор оролцдог. Ихэнх гоо сайханы бүтээгдэхүүний найрлаганд ордог ч шошго дээр бичигдээгүй байдаг.
Гоо сайханы бүтээгдэхүүнд байдаг голлон диэтил болон диметил фталатууд байдаг. Диэтил фталат нь лосьон болон усны найрлагад, диметил фталат нь үсний спрэйнт тус тус агуулагддаг. Элэг бөөрийг гэмтээж ургийн гажиг, эр бэлгийн эсийн тоог бууруулах, хөхний хорт хавдар үүсгэх, охидод хөхний хөгжлийг эрт эхлүүлнэ.
СОAL TAR – НҮҮРСНИЙ ДАВИРХАЙ
Нүүрсний давирхай нь арьсыг зөөлрүүлэх болон гоо сайханы бүтээгдэхүүнд өнгө өгөх зорилгоор ашигладаг.
Нүүрсний давирхай нь хорт үүсгэдэг. Европын холбооноос хориглосон боловч маш олон оронд хэрэглэгдэж байгаа.
1,4-ДИОКСАН
1.4 диоксан нь шампунь, биеийн шингэн саван гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд амьтанд хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог төдийгүй хүний биед хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай
БЕНЗОЛ ПЕРОКСИД
Батганы эсрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Эсийн ДНХ-г гэмтээж, хавдар үүсгэх магадлалтай. Нүд арьсыг цочрооно.
ТАЛЬК
Тальк нь чийгийг шингээх зорилгоор хэрэглэддэг бөгөөд нүдний будаг, хүүхдийн хуурай цацлага болон саванд агуулагддаг.Тальк нь өндгөвчний мөн уушигны хорт хавдар үүсгэдэг.
ТОЛУОЛ
Газрын тос болон нүүрсний давирхайнаас гаргаж авсан. Энэ нь нүүрний будгийг арилгах хүчтэй уусгагч юм.
Толуол нь хумсны будаг болон үсний будганд агуулагддаг бөгөөд наалдамхай чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. Толуол нь нөхөн үржихүй хөгжилд муугаар нөлөөлдөг төдийгүй элэг, бөөрөнд гэмтэл учруулдаг.
ФОРМАЛЬДЕГИД
Формальдегид нь саван, хумсны будаг, нүдний будаг, шампунь, гарын болон нүүрний тос зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнд хадгалалтыг уртасгах болон бактери үржихээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Европын холбоо нь гоо сайханы бүтээгдэхүүндээ формальдегидийг ашиглахыг хориглосон.
Формальдегид нь нүдний үрэвсэл, дархлааны системийн гэмтэл, астма, нүдний хорт хавдар үүсгэдэг.

logo