Хор уршигтай гоо сайхны бүтээгдэхүүн

НТЛ-ын Шинжээч Б.Борчулуун М.Нямсүрэн
Уруулын будаг
The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар тугалга нь хүний бүхий л эрхтэнд муугаар нөлөөлөх аюултай гэнэ. Хар тугалгыг их хэмжээгээр хэрэглэснээр үхэлд хүрэх аюултай гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс бүсгүй та уруулаа будахдаа болгоомжтой байгаарай.
Уруул өнгөлөгч
Уруул өнгөлөгчиг гялалзсан болгодог зүйл нь вазелин. Тэгвэл энэ вазелин нь нефтийн хаягдал бүтээгдэхүүн юм байна. Бүхий л амьдралынхаа туршид эмэгтэйчүүд дунджаар 3 кг нефтийн хаягдлаг хэрэглэдэг хэмээн судалгаагаар тогтоогджээ.Оросод вазелин агуулсан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон байна. Учир нь вазелин хавдар үүсгэх магадлатай гэнэ. Судалгаанаас харахад хавдартай эмэгтэй хүн эрүүл хүнээс хоёр дахин их вазелин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэж тогтоогджээ.
Хямдхан гоёл чимэглэл
Үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс авч чадахгүй байгаа хүмүүс хямдхан зүйл авч хэрэглэх нь элбэг. Тиймээс хямд гоёл чимэглэлийн зүйлс зарах нь ихэд ашигтай байдаг бөгөөд ялангуяа өсвөр насны охид үүнийг ихэд сонирхдог.Гэвч судалгааны үр дүнд энэхүү гоёл чимэглэлийн зүйлст тугалга, хүнцэл (мышьяк), мөнгөн ус ашигладаг болох нь тогтоогдсон байна. Судалгаа хийсэн чимэглэлүүдийн 99% нь токсин агуулсан байсан бөгөөд энэ нь хавдар үүсгэхээс гадна сэтгэн бодох чадварыг муутгадаг байна.
Хумсны будаг
Хумсны будганд DBP хэмээх бодис агуулагддаг гэж нотолсны дараа хумсны будаг зарахыг хориглосон байна. Хумсны будганд эрдэмтдийн мөхсөн зүйлийг хадгалахад зориулсан формальдегид гэсэн бодис агуулагддаг аж. Энэхүү бодис нь хавдар болон багтраа өвчин үүсгэдэг гэнэ. Зарим эмч нар үзэхдээ хумсны будаг тийм ч аюултай биш. Учир нь хумсны завсраар энэхүү бодис биед нэвтрэх боломжгүй хэмээн үзжээ.
Нарны хамгаалалттай тос
Байгаль орчны хамгаалалтын багийнхан үзэхдээ нарны хамгаалалттай тосонд 40% А витамин агуулагддаг бөгөөд энэхүү витамин нь нартай урвалд орохоороо хүний биед муу нөлөө үзүүлдэг гэнэ. Энэхүү судалгааг хулгана дээр хийж үзсэн байна. Нарнаас хамгаалалттай тос хэдийгээр өөрийн үүргээ биелүүлж байгаа ч таны ч биед хавдрыг ч үүсгэх магадлалтай юм.
Үсний будаг
Хоёр судалгааны үр дүн үсчид болон үсний өнгөө байнга өөрчлөх дуртай хүмүүсийн санааг ихэд зовоох болов уу. Үсчингээр 5-аас илүү жил ажиллаж байгаа хүмүүс хөний хавдар тусах эрсдэл нь будагтай огт ойртдоггүй хүмүүсээс хоёр дахин их байдаг гэнэ. Мөн үснийхээ өнгийг байнга өөрчилдөг хүмүүс мөн л хавдар тусах магадлал өндөртэй байдаг байна.
Гоо сайхан дахь PH-ын ач холбогдол
Арьсны гадаргуу бага зэргийн хүчиллэг pH=5.0-6.0 тай хамгаалалтын бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Арьсны бүрхүүл нь pH –ыг тохируулах чадвартай. Үүнийг буферын механизм гэнэ. Гоо сайханы бүтээгдэхүүний рH нь 5.0-6.0 хооронд байх ёстой. Яагаад гэвэл үүнээс өөр тохиолдолд бие организм өөрийн pH-ыг тохируулахаар оролддог. Бага зэргийн зөрөө үүнд саван мэтийн түргэн хугацаанд хэрэглэгддэг бүтээгдэхүүн эрүүл арьсанд муу нөлөө ихээр үзүүлж чаддаггүй. Гоо сайханы бүтээгдэхүүний рН нь өөрчлөгдөнө гэдэг нь энэ бүтээгдэхүүний найрлаганд өөрчлөлт орсон гэсэн үг. Иймээс рН нь гоо сайханы бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдог гэж үзэж болох юм.
ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АШИГЛАХ ХУГАЦАА:
Сормуусны будаг: 3 – 6 сар Нүдний контор: 3 – 6 сар
•Шампунь: 24 сар •Биеийн тос: 24 сар
•Уруул өнгөлөгч: 18-24 сар •Хумсны будаг: 1 жил
•Пүдр: 12 – 18 сар •Уруулын будаг: 18 сар
•Нүүрний крем: 6 сар •Нүдний тень: 12 сар

logo