Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд талархал гардууллаа

12308365_413873888819535_2408435701798024152_n (1)Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор инкубатор үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа явуулах байраар гэрээний дагуу тодорхой тооны үйлдвэрлэгчдийг хангасаар ирсэн. Тэгвэл тус төвийн инкубатор төвд 1-2 жил үйл ажиллагаагаа явуулсан, гэрээний хугацаандаа амжилттай ажиллаж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бойжигчдыг дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзан, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ТАЛАРХАЛ гардууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд 2015 онд нийтдээ 19 бойжигч үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд эдгээр иргэдийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа аж. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс шинээр бойжигч сонгон шалгаруулж авахаар болсон байна. Үйл ажиллагаагаагаа өргөжүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллахыг хүссэн иргэд энэ сарын 12 -15-ныг хүртэлх хугацаанд ЖДҮДТөвд материалаа бүрдүүлэн өгөх боломжтой