“Илч дулаан бэлэглэе” аян хоёр дахь жилдээ өрнөж байна

10422418_373239709515692_6488156859413906669_nАлбан байгууллага, айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ хангасан, өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд иргэддээ илч, дулаан бэлэглэх аян эхэллээ. Бусаддаа илч дулаан бэлэглэх түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэх аяныг дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийн санаачилгаар хоёр дахь жилдээ Багануур дүүрэг өрнүүлж байна. Гэр дулаан бол сэтгэл дулаан гэдэг түлээ нүүрсний дутагдалтай байдаг зорилтод бүлгийн иргэдэд туслах энэхүү аян 12, 01 дүгээр саруудад үргэлжлэх юм. Түлээ нүүрсний хөнгөлөлт эдлэх журмын шалгуурт өөрчлөлт орж өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд олон иргэд түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй үлддэг болохоор энэ аян эзнээ олсон дэм тус хүргэсэн ажил болдог гэдгийг иргэд хэлж байна.