Зөвлөмж

УДАХГҮЙ ШИНЭ ЖИЛ БОЛОХТОЙ ХОЛБОГДУУЛАН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ДАРААХЬ ЗӨВЛӨМЖИЙГ ӨГЧ БАЙНА.

МУУДСАН ХИАМЫГ ЭНГИЙН АРГААР ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Муудсан хиам нялхарч, зөөлөрсөн, зүсэхэд ус гоожсон, хатуулаг чанараа алдсан, эвгүй үнэртэй байдаг. Ийм хиам хүнсэндээ хэрэглэж болохгүй. Та худалдан авч буй хиамаа хөргөгчинд хадгалагдаж байсан эсэхийг шалгах хэрэгтэй. Хиам бол онцгой түргэн гэмтэх бүтээгдэхүүн тул хөргөгчгүй нөхцөлд худалдахыг хориглодог. Хиамыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр бохирдлоос хамгаалж тээвэрлэнэ.

1 2