Шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналтыг эхлээд байна.

НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналтыг тус хэлтсийн улсын байцаагчид хийж эхлээд байна.

Шинэ жил болохтой холбогдуулан дараахь 2 зөвлөмжийг хүргүүлж байна.Үүнд:
1. Зөвхөн шинжилгээ баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, худалдан авахыг зөвлөж байна. Энэ нь гэдэсний халдвар, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хэрэглэгчийн эрүүл аюулгүй байдлыг хангах эрсдлээс урьдчилан сэргийлэхэд гол чухал асуудал юм.
• Гар дээрээс ил задгай худалдаалж буй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн /хоол хүнс, хиам, өндөг, майонез, бялуу/-ийг худалдан авахгүй байх
• Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Дахин боловсруулалт хийгдэхгүй, уут савгүй, ширхгээр худалдаалж байгаа /нарийн боов, жигнэмэг, бохь, шоколад, чихэр/ бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх
• Үйлдвэрлэгчийн хаяг, огноо, шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
• Баар, зоогийн газар, хоолны газраар үйлчлүүлэхдээ бэлэн хоолны амт чанар, өнгө үзэмжийг мэдрэхүйгээр сайтар үнэлэн, шаардлага хангахгүй тохиолдолд идэхгүй байх
• Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үзэж байх, дүгнэлтгүй зөвшөөрөлгүй газраас хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
• Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хэрэглэгч нар бэлэг болон түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг худалдан авахдаа шинжилгээний дүгнэлт, хугацаа, чанар байдлыг сайтар үзэж авахыг зөвлөж байна.
Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хяналтын хэлтэст яаралтай хандах хэрэгтэй.
2. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан соёл урлаг, хүүхдийн байгууллагууд, худалдаа, үзвэр, үйлчилгээний газрууд болон гадна талбайд пиротехникийн хэрэгсэл /галт хэрэгсэл, динамит, бенгалийн гал гэх мэт/-ийг ашиглах худалдан борлуулдаг.
“Пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр, ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг хэлнэ.
Багануур дүүрэгт урьд жилүүдэд худалдаалагдсан Пиротехникийн хэрэгслүүд нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, чанар, аюулгүйн баталгаажилт хийгдээгүй байсан. Хууль бусаар импортлон нууцаар худалдан борлуулж, олон иргэдэд гэмтэл учруулсан “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн салютыг ард иргэд аль болох худалдан авахгүй байж өөрсдийгөө болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
Салют, бенгалийг худалдан авагчид нь голдуу хүүхдүүд байдаг ба гал гарах, нүд сохлох, чихний хэнгэрэг цоорох, хэт цочирдсоноос шалтгаалан төв мэдрэлийн системийн үйл ажиллгаанд өөрчлөлт орох зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.
Иймд хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсэхээс сэрэмжлүүлэх зорилгоор соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс Пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, ёслолын буудлага, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахаас татгалзан, эрсдлээс сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

8